Хаан Жимс Чацаргана жимсний 100% цэвэр тос

tsevertos

Хаан Жимс Чацаргана жимсний 100% цэвэр тос

20,600.00

Энэхүү чацаргана жимсний 100% цэвэр тосыг Монос Хүнс ХХК-ийн Дархан-Уул аймгийн Бүрэнтолгойн үржил шимт хөрсөнд тарьж ургуулсан чацаргана жимснээс гаргаж авдаг бөгөөд A, B, E, K, D, C, P витамин, Ω3, Ω6, Ω7, Ω9 омега зэрэг тосны хүчлүүдийг агуулдаг ба арьс салст бүрхэвчийг нөхөн төлжүүлэх үйл явцыг өдөөж, шархны эдгэрэлтийг түргэсгэн бие мах бодийг витамины дутагдлаас сэргийлэх, биеийн эсэргүүцлийг сайжруулах, дархлааг дэмжих, өвчин болон үрэвслийг намдаах, антиоксидант ба эсийг хамгаалах, цусан дахь холестериний хэмжээг бууруулах үйлдэлтэй.

Хэрэглэх заалт: Чацарганын тосыг дотуур ууж, гадуур түрхэж хэрэглэнэ.
• Ходоодны хүчил ихэдсэн үрэвсэл, ходоод 12- хуруу гэдэсний шархлаа, архаг колит
• Судас хатуурах өвчнийг эмчлэх болон урьдчилан сэргийлэхэд
• Арьс салст бүрхүүлийн шарх болон хөлдөлт,түлэгдэлт,цацраг туяанаас үүссэн түлэгдэл гэмтэл
• Умайн хүзүүний улайлт,кольпит
• Амны хөндийн салст бүрхэвчийн хурц болон архаг улайлт, шархлааны гэмтэл,буйлны үрэвсэл
• Шулуун гэдэснээс цус алдах,цагаан мах эргэх

Хэрэглэх арга болон тун:

Дотуур: Ходоодны үрэвсэл болон ходоод 12 хуруу гэдэсний өвчний үед өдөрт 3 удаа цайны халбагаар хоол идэхээс 30-40 минутын өмнө ууна. Үргэлжлэх хугацаа 1 сар. Эмчилгээний эхний үед ам гашуун оргих, цээж хорсох шинж тэмдэг илэрч болно.
Судас хатуурах өвчнийг анагаахын тулд өдөрт 2 удаа цайны халбагаар хоол идэхээс 30 минутын өмнө ууна. Үргэлжлэх хугацаа 1 сар.

Гадуур: Шархалсан түлэгдсэн хэсгийг ариутгалын уусмалаар сайтар цэвэрлэсний дараа чацарганын тосыг нимгэн түрхэж марлиар боох ба боолтыг өнжөөд солино. Гүн шарх болон гэмтэл түлэнхийд хэрэглэхдээ шархны зах хэсгээс эхлэн түрхэнэ.Шархны төв болон гол хэсгээр түрхэхэд шууд битүүрэн эдгэрч дотогшоо идээлж болзошгүй.

Хэсэг газрын хэрэглээ:

Кольпит умайн хүзүүний салстын үрэвслийг эмчилэхэд умай, үтрээний ханыг сайн цэвэрлэсний дараа чацарганын тосыг хөвөнд шингээж түрхэнэ.Умайн хүзүүний улайлтын үед 5-10 мл тосыг марльд шингээж өдөр бүр тампон тавина. Эмчилгээ 10-15 өдөр үргэлжлэх ба шаардлагатай тохиолдолд 4-6 долоо хоногийн дараа давтан эмчилгээ хийнэ.
Амны хөндий, улайн хоолойн улайлт зэрэгт амандаа тогтоон бага багаар залгиж өдөрт 2 удаа хэрэглэнэ. Үргэлжлэх хугацаа 10-15 хоног.
Шулуун гэдэснээс цус алдах, цагаан мах эргэх үед тухайн хэсгийг сайтар цэвэрлэсний дараа 5-10 мл тосыг хөвөн, даавуунд шингээж өдөрт нэг удаа тавина. Үргэлжлэх хугацаа 10-15 хоног.
Чацарганын цэвэр тосыг дотуур хэрэглэж байгаа үед архи, согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзана уу.

Харилцан үйлчлэл: Чацарганын тос нь бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэлцдэг болох нь тогтоогдоогүй.

Фармакологийн үйлдэл: Үрэвслийн эсрэг, нөхөн төлжүүлэх, витамины дутагдлыг нөхөх үйлдэлтэй.

Эсрэг заалт:

• Бүтээгдэхүүнд мэдрэг, харшилтай хүмүүс хэрэглэхийг хориглоно.
• Элэг, цөс, нойр булчирхай, цөсний чулуу өвчний хурц үрэвслийн үед хэрэглэж болохгүй.
• Чацарганын тосонд хорсгох үйлдэл илэрдэг тул нүдний ойр орчим хэрэглэж болохгүй.

MNS 783:2013
Найрлага: Чацарганын 100% цэвэр тос(Чацаргана жимснээс ялган гаргаж авсан 100% цэвэр органик бүтээгдэхүүн юм)
Хадгалах нөхцөл: Нарны гэрлээс хамгаалсан сэрүүн нөхцөлд 1.5 жил хадгална.Тасалгааны температурт хадгалах үед тунадас үүсч болно.

Share this product

Түүхий эд

Бусад савалгаанууд

Хаан Жимс Чацарганын үр, хальсны хандалмал тос

7,300.00

Чацаргана жимсний үр хальсны хандалмал тосыг Монос Хүнс ХХК-ийн Дархан-Уул аймгийн Бүрэнтолгойн үржил шимт хөрсөнд тарьж ургуулсан чацаргана жимснээс гаргаж авдаг бөгөөд C, A, K, E, B1, B2, P амин дэмүүд, Ω3, Ω6, Ω7, Ω9 омега зэрэг тосны хүчлүүдийг агуулдаг. Энэхүү тос нь арьс салст бүрхэвчийг нөхөн төлжүүлэх үйл явцыг өдөөж, шархны эдгэрэлтийг түргэсгэн бие махбодыг витамины дутагдлаас сэргийлэх, биеийн эсэргүүцлийг сайжруулах, дархлааг дэмжих, өвчин болон үрэвслийг намдааж, цусан дахь холестериний хэмжээг бууруулах үйлдэлтэй.

Хэрэглэх заалт: Чацарганын тосыг дотуур ууж, гадуур түрхэж хэрэглэнэ.

Хэрэглэх арга болон тун:

Дотуур: Арьсны эмгэг болон, үрэвслийг бууруулах зорилгоор өдөрт 3 удаа цайны халбагаар хоол идэхээс 30-40 минутын өмнө ууна. Үргэлжлэх хугацаа 1 сар. Эмчилгээний эхний үед ам гашуун оргих, цээж хорсох шинж тэмдэг илэрч болно.

Гадуур: Шархалсан, түлэгдсэн хэсгийг ариутгалын уусмалаар сайтар цэвэрлэсний дараа чацаргана жимсний үр хальсны хандалмал тосыг нимгэн түрхэж марлиар боох ба боолтыг өнжөөд солино. Гүн шарх болон гэмтэл түлэнхийд хэрэглэхдээ шархны зах хэсгээс эхлэн түрхэнэ.Шархны төв болон гол хэсгээр түрхэхэд шууд битүүрэн эдгэрч дотогшоо идээлж болзошгүй.

Хэсэг газрын хэрэглээ:

• Нарны харшил болон цацрагын хордлогын үед арьсанд нимгэн түрхэж хэрэглэнэ.

• Амны хөндий, улайн хоолойн улайлт зэрэгт амандаа тогтоон бага багаар залгиж өдөрт 2 удаа хэрэглэнэ.Үргэлжлэх хугацаа 10-15 хоног.

• Батгашилтын үед арьсыг сайтар цэвэрлэсний дараа чацаргана жимсний үр хальсны хандалмал тосыг нимгэн түрхэж бүрэн шингэсний дараа / 1-2 цаг/ цэвэр хөвөнгөөр арчин авна. Үргэлжлэх хугацаа 7-14 хоног

Харилцан үйлчлэл: Чацаргана жимсний үр хальсны хандалмал тос нь бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэлцдэг болох нь тогтоогдоогүй.

Фармакологийн үйлдэл: Үрэвслийн эсрэг, нөхөн төлжүүлэх, витамины дутагдлыг нөхөх үйлдэлтэй.

Эсрэг заалт:

• Бүтээгдэхүүнд мэдрэг, харшилтай хүмүүс хэрэглэхийг хориглоно.
• Элэг, цөс, нойр булчирхай, цөсний чулуу өвчний хурц үрэвслийн үед хэрэглэж болохгүй.
• Чацаргана жимсний үр хальсны хандалмал тосонд хорсгох үйлдэл илэрдэг тул нүдний эргэн тойронд хэрэглэх нь аюултай.

MNS 0783:2013
Найрлага: Ургамлын тос, чацарганын үр хальсны тос
Хадгалах нөхцөл: Нарны гэрлээс хамгаалсан сэрүүн нөхцөлд 18 сар хадгална. Хадгалалтын явцад тунадас үүсч болно.