Энхжин Гоолингоо тураах цай

0509004.png

Энхжин Гоолингоо тураах цай

10,250.00

Найрлага: Сенна, Хурц навчит александрын навч

Хэрэглэх заалт: Энэхүү цайны найрлагад орсон хурц навчит александрын навч нь антрацены уламжлалын гликозидууд, флаваноид, салс, давирхайлаг бодисыг агуулдаг бөгөөд эдгээр нь бүдүүн гэдэсний рецепторыг цочроож, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихэсгэснээр ходоод гэдэсний ханын өнгөрийг цэвэрлэж, нарийн гэдсэнд хуримтлагдсан илүүдэл ялгадсыг гадагшлуулж, бодисын солилцоог тогтвортой болгох ба өөх тос биед шингэх процессийг зогсоох, өөхлөлтийг бууруулах, жин хасах, хоолны шингэцийг сайжруулж, өтгөн хаталтыг багасгаж, цусан дах холестерины хэмжээг бууруулах үйлдэлтэй.

Хэрэглэх арга: Хоол идсэнээс хойш нэг цагийн дараа 2 уут цайг 150 мл усанд хийж, таглан 15-20 минут  хандалж хэрэглэнэ. Оройн хоолны дараа хэрэглэвэл илүү үр дүнтэй. 7 хоногт 2-3 удаа хэрэглэнэ.

Хориглох заалт: Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд, хоол боловсруулах эрхтний үрэвсэлт өвчтэй хүмүүс хэрэглэхийг хориглоно.

Share this product

Бусад савалгаанууд

Энхжин Бөөр хамгаалах цай

7,400.00

Найрлага: Нарийн навчит цахилдаг, Чацарганын навч, Алирсны навч

Хэрэглэх заалт:

  • Бөөрний бүх төрлийн үрэвсэлт өвчнүүдийн үед
  • Бөөрний хэвийн үйл ажиллагааг дэмжих
  • Бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ууж хэрэглэнэ.

Хэрэглэх арга: 200 мл буцлам халуун усанд 1 уут цай хийж хандална. Найрлагад орсон ургамлууд нь тус тусын гайхамшигт амт, үнэр, үйлчлэлээ хандлан шингээхэд 4-5 минут шаардлагатай ба хандлагдах хугацаанд таглавал эмийн ургамлын баялаг чанар нь хэрэглэгч танд илүү хүрнэ.

Энхжин Цэвэрлэх цай

7,400.00

Найрлага: Сеннагийн навч, Батрашын навч, Чихэр өвсний үндэс

Хэрэглэх заалт: Өтгөн хатах шинж тэмдэг илэрч 48 цагаас дотогш хугацаанд хүндээр бие засахгүй байгаа хүн оройн хоол идсэнээс хойш 1 цагийн дараа зааврын дагуу хэрэглэнэ. Жингийн илүүдэлтэй хүн 1 долоо хоногт 3 удаа хэрэглэх ба 5 долоо хоног хэрэглэсний дараа 1 сар завсарлана. Зааврын дагуу хандалсан цайг хоол идсэнээс хойш 1 цагийн дараа хэрэглэнэ.

Хэрэглэх арга: 200 мл буцлам халуун усанд 1 уут цай хийж хандална. Найрлагад орсон ургамлууд нь тус тусын гайхамшигт амт, үнэр, үйлчлэлээ хандлан шингээхэд 10-12 минут шаардлагатай ба хандлагдах хугацаанд таглавал эмийн ургамлын баялаг чанар нь хэрэглэгч танд илүү мэдрэгдэнэ. Хандалсан цайгаа хөргөж хүйтэн бүлээнээр нь ууна уу.

Хориглох заалт: Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд, ходоод гэдэсний хямралын үед буюу шингэн алдалт, суулгалтын үед, ходоодны улайлт, шархлаатай хүмүүс, хэвлийн хөндийн хурц үрэвсэлт өвчний үед, 15-с доош насны хүүхэд, цайны найрлагад орсон ургамлуудад мэдрэг, харшимтгай хүмүүс хэрэглэхийг хориглоно.

Энхжин Тайвшруулах цай

4,350.00

Найрлага: Хотойн өвс, Бамбайн үндэс, Ганга өвс

Хэрэглэх заалт: Хүний амьдралын өдөр тутамд нийгмийн сөрөг үзэгдэл, ажлын ачаалал, амьдралын янз бүрийн асуудлаас үүссэн стресс, бухимдал бий болж энэ нь удаан хугацааны турш явахад мэдрэлийн эсийг цочроон улмаар мэдрэлийн ядаргаа, сэтгэлийн хямрал, нойргүйдэлд хүргэдэг. Тайвшруулах цайны найрлагад орсон ургамлууд нь олон янзын нийлмэл органик биологийн идэвхт нэгдлүүдийг агуулдаг тул төв мэдрэлийн системийг тайвшруулна.
Иймд энэхүү цайг даралт ихсэх, зүрхний хэм алдах, сэтгэл санаа тавгүйтэх, нойргүйдэх, мэдрэлийн ачаалал ихсэж, анхаарал төвлөрөлт муудах үед ууж хэрэглэнэ.

Хэрэглэх арга: 200 мл буцлам халуун усанд 1 уут цай хийж хандална. Найрлагад орсон ургамлууд нь тус тусын гайхамшигт амт, үнэр, үйлчлэлээ хандлан шингээхэд 4-5 минут шаардлагатай ба хандлагдах хугацаанд таглавал эмийн ургамлын баялаг чанар нь хэрэглэгч танд илүү хүрнэ.

Энхжин 100 наслаарай

4,050.00

Найрлага: Нарийн навчит хөвөн оройт, Сөөгөн боролзгоно, аньсны навч

Хэрэглэх заалт: Монос групп, Монгол Улсын Их сургуулийн эрдэмтэд, судлаачдын таван жилийн хамтын судалгаа шинжилгээний үр дүнд антиоксидант үйлдэл бүхий “Зуу наслаарай” цай нь бүтээгдсэн болно. Зуу наслаарай  цай нь С, К, В1, В2, Р зэрэг амин дэмүүдээс гадна танин, катехины төст бодисууд, сахар, пектин зэрэг олон биологийн идэвхт бодисыг агуулдаг ба хүний биед гадаад болон дотоод хүчин зүйлийн нөлөөнөөс үүссэн хорт бодисыг саармагжуулан хоргүйжүүлж, эд эсийг хамгаалах, антиоксидант нь гэмтсэн эсүүдийн эсрэг үйлдэлтэй тул хөгшрөлтийг удаашруулна.

Хэрэглэх арга: Өдөр тутамдаа  цай сүлж болон хандалж хэрэглэнэ.

Энхжин Чихрийн шижингийн эсрэг цай

5,450.00

Найрлага: Сөөгөн боролзгоно, Нарийн навчит хөвөн оройт, Азийн төлөгч өвс

Хэрэглэх заалт:Цусан дахь холестерин болон сахарын хэмжээг багасгах, нян хөөх, үрэвсэл намдаах, шарх яршлын эдгэрэлтийг түргэсгэх, цус болон тунгалгийн урсгалыг эрчимжүүлэх үйлчилгээтэй.

Хэрэглэх арга: 200 мл буцлам халуун усанд 1 уут цай хийж хандална. Найрлагад орсон ургамлууд нь тус тусын гайхамшигт амт, үнэр, үйлчлэлээ хандлан шингээхэд 4-5 минут шаардлагатай ба хандлагдах хугацаанд таглавал эмийн ургамлын баялаг чанар нь хэрэглэгч танд илүү хүрнэ.

Энхжин Уушги цэвэрлэх цай

7,400.00

Найрлага: Говийн Ганга өвс, Урал чихэр өвс, Чацаргана жимсний хатаасан үр хальс,  Гүргэм, Нохойн хошууны үр жимс

Хэрэглэх заалт: Агаарын бохирдолт ихтэй орчинд амьдардаг, тамхи татдаг, химийн хорт бодис, тоосонцортой нөхцөлд амьдардаг хүмүүс уушгиа цэвэрлэх, хамгаалах зорилгоор ууж хэрэглэнэ. Уушги цэвэрлэх цай нь хөхүүл ханиад намдааж, уушгины үрэвсэл, хатгаа, хатгалгааны үед эмчилгээ дэмжиж, уушги цэвэрлэнэ. Мөн цэр ховхолж, биеийн дархлаа дэмжиж, бодисын солилцоо, эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулна.

Хэрэглэх арга: 200 мл буцлам халуун усанд 1 уут цай хийж хандална. Найрлагад орсон ургамлууд нь тус тусын гайхамшигт амт, үнэр, үйлчлэлээ хандлан шингээхэд 4-5 минут шаардлагатай ба хандлагдах хугацаанд таглавал эмийн ургамлын баялаг чанар нь хэрэглэгч танд илүү хүрнэ. Уг цайг өглөө, өдрийн цагаар хэрэглэвэл үр дүнтэй бөгөөд 17:00 цагаас хойш хэрэглэж болохгүй.

Хориглох заалт: Өөрөө цэрээ гадагшлуулж чадахгүй хэмжээний буюу 2-с доош насны хүүхэд хэрэглэхийг хориглоно.

Энхжин Элэг хамгаалах цай

4,350.00

Найрлага: Толгодын бударганын газрын дээд хэсэг

Хэрэглэх заалт: Элэгний бүх төрлийн эмгэг хуучтай болон халдварт шар өвчнөөр өвдөж байсан хүмүүс, хордлогод өртөмтгий, архи уусны дараа шартдаг хүмүүс, элэгний бүх төрлийн эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Хэрэглэх арга: 200 мл буцлам халуун усанд 1 уут цай хийж хандална. Найрлагад орсон ургамлууд нь тус тусын гайхамшигт амт, үнэр, үйлчлэлээ хандлан шингээхэд 4-5 минут шаардлагатай ба хандлагдах хугацаанд таглавал эмийн ургамлын баялаг чанар нь хэрэглэгч танд илүү хүрнэ.

Энхжин Алтан гагнууртай цай

9,050.00

Найрлага: Алтангагнуур ургамлын үндэс

Хэрэглэх заалт: Биеийн ба оюуны алжаал ядаргаа тайлах, ажлын эрч нэмэгдүүлэх, мэдрэлийн системийн үйл ажиллагааг дэмжих, ясны хугарал, бэртэнгийн эдгэрэлтийг түргэсгэх зорилгоор хэрэглэнэ.

Хэрэглэх арга: 200 мл буцлам халуун усанд 1 уут цай хийж хандална. Найрлагад орсон ургамлууд нь тус тусын гайхамшигт амт, үнэр, үйлчлэлээ хандлан шингээхэд 4-5 минут шаардлагатай ба хандлагдах хугацаанд таглавал эмийн ургамлын баялаг чанар нь хэрэглэгч танд илүү хүрнэ.

Энхжин Дархлаа сэргээх цай

4,350.00

Найрлага: Шинэсэрхүү бударгана

Хэрэглэх заалт: Монгол орны говьд ургадаг Шинэсэрхүү бударгана хэмээх гайхамшигт ургамлаар бэлтгэсэн энэхүү цай нь өдөр тутам ууж  хэрэглэж болох биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм. Шинэсэрхүү бударганад агуулагдах олон төрлийн биологийн идэвхт бодисууд нь  хүний биеийн  эсэргүүцлийг сайжруулах, бие махбодийн тамир тэнхээг сэргээх, дархлааг сайжруулж, өвчин эсэргүүцэх чадварыг дээшлүүлэх, алжаал ядаргааг тайлах үйлчилгээтэй.

Хэрэглэх арга: 200 мл буцлам халуун усанд 1 уут цай хийж хандална. Найрлагад орсон ургамлууд нь тус тусын гайхамшигт амт, үнэр, үйлчлэлээ хандлан шингээхэд 4-5 минут шаардлагатай ба хандлагдах хугацаанд таглавал эмийн ургамлын баялаг чанар нь хэрэглэгч танд илүү хүрнэ.

Энхжин Булцуут цэцгийн цай

9,050.00

Найрлага: Булцуут цэцгийн үндэс, навч, дэлбээ

Хэрэглэх заалт: Булцуут цэцэг нь байгалийн инсулин юм. Энэ нь цусан дахь сахарын хэмжээг багасгахад өндөр нөлөөтэйгээс гадна, биеэс давсыг гадагшлуулах, хордлогоос урьдчилан сэргийлэх, дархлааг дэмжих, чихрийн шижин, ходоод 12 хуруу гэдэсний шархлаа, цусны даралт бууруулах, зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлэх, химийн болон цацрагийн хордлого тайлж, бөөрний үйл ажиллагааг сайжруулна.