ЭРҮҮЛ МЭНДЭЭ ДЭМЖИХ ИТГЭЛТЭЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

 

ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТ

Монос Хүнс компани нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт манлайлагч Монос группийн отгон компанийн нэг бөгөөд эрүүл мэндийн хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч юм.
Анх 2012 онд 3 брэндийн 13 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2018 оны байдлаар 103 албан хаагчидтайгаар, 6 брэндийн 82 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйл ажиллагаа нь өргөжин тэлсэн.
Тус компани нь Монос группийн дэргэдэх Эм судлалын хүрээлэнгийн биологийн нэмэлт бүтээгдэхүүн хариуцсан эрдэмтэн докторуудын олон жилийн судалгаа шинжилгээнд үндэслэн бүтээгдсэн органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ онцлогтой.
Монос Хүнс компанийн эрхэм зорилго бол эрүүл мэндийг дэмжигч хүнсний бүтээгдэхүүнийг иргэдийн өдөр тутмын хэрэглээ болгох, улмаар хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, бууруулахад оршдог.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГОЛЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

Монос Хүнс компани нь Монгол Улсад эрүүл мэндийг дэмжигч хүнсний зах зээлийг шинээр бий болгох зорилгоор Эрүүл мэндийн ус ундааны төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна.
Эрүүл мэндийг дэмжигч хүнс гэдэг нь иргэдийн өдөр тутмын энгийн хэрэглээний хоол хүнсийг амин дэм, эрдсээр баяжуулж, ашигт чанарыг нь нэмэгдүүлсэн бүтээгдэхүүнийг хэлдэг. Монос Хүнс компани нь одоогоор, хэрэглэгчдийн хэзээний танил болсон Цэнэг эрүүл мэндийн бэлдмэл, Энхжин эрүүл мэндийн цай, Экос зөөлөн ус, Эко уусдаг цай, BerryVit ааруултай, үзэмтэй, витаминт үрлүүд, Хаан жимс чацарганын тос, шүүс зэрэг 82 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.
Цаашид ч шинээр үйлдвэрлэгдэх бүтээгдэхүүнүүд нь Монгол орны хөрсөнд ургасан биологийн идэвх өндөр эмийн ургамлуудыг агуулах ба хүний биед шаардлагатай амин дэмийг хүнсээр дамжуулан хангах юм.

ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТ

МОНОС ХҮНС КОМПАНИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНД ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ? 

Хувьцаа худалдан авах хөрөнгө оруулагчид та бүхэн дараах зааврын дагуу анхдагч зээлийн арилжаанд оролцоно. 

Эрүүл мэндээ итгэлтэйгээр дэмжсэн танд баярлалаа