ЭНХЖИН

БРЭНДИЙН ТАНИЛЦУУЛГА

[/vc_row_inner]

Монгол түмний өдөр бүр дээжлэн хэрэглэдэг эрүүл мэндийн сор бүтээгдэхүүн “Энхжин” брэндийн мэндэлсэн түүх 2011 оноос эхтэй. Монгол улсын төрийн шагналт, Эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны хүндэт ерөнхийлөгч, Монос группийн үүсгэн байгуулагч Л.Хүрэлбаатарын ардын уламжлалт тусгай жоронд үндэслэн бий болгосон энэхүү ховор найрлага бүхий шимт цай өнөөдрийг хүртэл технологи, савлагаа, орцынхоо хувьд ч тасралтгүй шинэчлэгдэн хөгжсөөр ирлээ.

Эртний монголчууд эмийн ургамлын анагаах гойд чанар, эрүүлжүүлэн тэтгэх орлуулашгүй нэгдлүүдийг амьдралынхаа нэгэн хэсэг болгож нүүдэлчин ахуйдаа шингээсэн уламжлалтай. Тиймээс эмийн ургамлын орчин үеийн судалгаа шинжилгээ, онол арга зүйд үндэслэн, анагаах чадвар, биологийн идэвхт чанараараа үл орлогдох нэгдлүүдийг дээжлэн “Энхжин” эрүүл мэндийн  цуврал цайг хэрэглэгч түмэндээ өргөн бариад байна.

Бид Монгол хүн бүрт эх орны эрүүл мэндийн цайны дээжийг барихын тулд байгаль дээр ховордож буй эмийн ургамлын генийн санг авч үлдэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилго өвөрлөн ажилладаг. Ингэхдээ ховордож буй болон нэн ховор эмийн ургамлын төрөл зүйлийг Монос группийн эмийн ургамлын Ботаник цэцэрлэгт хүрээлэнд тарималжуулан ургуулж байна.

Энэхүү цайнд орсон ургамал тус бүрийг биологийн идэвхт бодисын агууламж хамгийн өндөр үед түүж бэлтгэн, тусгай технологиор боловсруулдаг учир эрүүлжүүлэн, тэнхрүүлэх шимт чанар нь бусадтай эгнэшгүй юм.

 

Эх орны баялаг болсон эмийн ургамлаа хайрлан, хамгаалж генофондыг нь хадгалан тарималжуулж, судалгаа шинжилгээнд үндэслэн бүтээсэн

🌿ЭНХЖИН🌿 эрүүл мэндийн цайг хэрэглэгч танд хүргэж байна.

 

БУЛЦУУТ ЦЭЦГИЙН ЦАЙ

 

ДАРХЛАA СЭРГЭЭХ ЦАЙ

 

БӨӨР ХАМГААЛАХ ЦАЙ

 

ЭЛЭГ ХАМГААЛАХ ЦАЙ

 

УУШГИ ЦЭВЭРЛЭХ ЦАЙ

 

ТАЙВШРУУЛАХ ЦАЙ

 

ЧИХРИЙН ШИЖИНГИЙН ЭСРЭГ ЦАЙ

 

ЦЭВЭРЛЭХ ЦАЙ

 

ЭНХЖИН ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭГДЭЛ

 

ЭНХЖИН ЦАЙНЫ ЗӨВЛӨГӨӨ