Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

Манай бүтээгдэхүүнүүдийг сонгон хэрэглэдэг эрхэм хэрэглэгч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе

Манай компани Монос группийн харьяа компаниудын нэг, тиймдээ ч бид эрүүл мэндийг дэмжсэн хүнс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорин ажилладаг.

Бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд эрч хүч, эрүүл мэндийг бэлэглэдэг учраас манай байгууллагын ажилтнууд бүтээгдэхүүн бүртээ сэтгэлээ шингээн үйлдвэрлэдэг. Мөн бид дан ганц Монголчуудынхаа хэрэгцээг хангахаас гадна, БНХАУ, Япон зэрэг улсуудын зах зээлд бүтээгдэхүүнээ амжилттай байршуулаад байна.

Ойрын ирээдүйд бид чанарын удирдлагын ISO 9001:2015, хүнсний аюулгүй байдлын HACCP стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж азийн бусад орнуудад бүтээгдэхүүнээ экспортлох зэрэг үйл ажиллагаагаа улам бүр сайжруулах, зорилтуудыг тавин ажиллаж байна.

Эрүүл мэндийг дэмжсэн хүнсний бүтээгдэхүүнийг, хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцүүлэн,  олон улсын стандартаар үйлдвэрлэж, хэрэглэгчдэдээ эрүүл мэнд бэлэглэх эрхэм зорилготой ажилладаг манай байгууллагыг сонгосон хэрэглэгч танд талархал дэвшүүлье

Хүндэтгэсэн,
Монос Хүнс компанийн Гүйцэтгэх захирал